Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-06-20 08:25:39

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                         Дугаар А/607                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хот тохижилтын талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Хот тохижилтын бусад зардлаас 2019 онд санхүүжих тохижилтын ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт шилжүүлж, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      3.Тохижилтын ажилд шаардагдах 3 500 000 000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөгийг хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, тохижилтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-д, тохижилтын дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                             ХОТЫН  ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН