Хөрөнгө гаргах тухай

2019-06-20 08:20:21

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/606                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй  үерийн хамгаалалтын барилга байгууламжийн  нөлөөлөлд өртсөн  2 /хоёр/ иргэний эзэмшлийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 114,418,800 /нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН