Хөрөнгө шилжүүлэх тухай

2019-06-20 08:15:50

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/605                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө шилжүүлэх тухай

 

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент“ ХХК байгуулах тухай 179 дугаар тогтоол, “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 23/15 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн 2019 оны төсвийн 3.2.72-д тусгасан “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент“ ХХК-ийн дүрмийн санд нийлүүлсэн 5,0 /таван/ тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардалд зориулсан 300,0 /гурван зуун/ сая төгрөгийг батлагдсан санхүүжилтийн хуваарийн дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дансаар дамжуулан санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Дээр дурдсан хөрөнгийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент“ ХХК-ийн дүрэмд заасан зориулалтын дагуу захиран зарцуулахыг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Отгонсүрэнд даалгасугай.

 

    3.“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонсүрэнтэй төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилт болон өмчийн ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН