Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

2019-06-20 08:10:12

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                     Дугаар А/604                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/521 дүгээр  захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн дүрэм”-ийн 2.2-т заасан “Дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг Нийслэлийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлнө” гэснийг “Дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн Боловсролын газрын дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                          С.АМАРСАЙХАН