Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2019-06-20 08:05:17

2019 оны 06 сарын 20-ны өдөр                                         Дугаар А/603                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл

ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрлийг сэргээх тухай 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/193 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хурлын дүгнэлт, мэргэжлийн хяналтын байгууллагын дүнг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн этгээдийн нэрсийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх эрүүл мэндийн байгууллагын талаар харьяа татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

  
                       

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН