Хөрөнгө гаргах тухай

2019-06-13 08:00:22

2019 оны 06 сарын 13-ны өдөр                                     Дугаар А/582                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн XII.1.1.323 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн нөлөөлөлд өртсөн 8 /найм/ иргэний өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 412,563,000 /дөрвөн зуун арван хоёр сая таван зуун жаран гурван мянган/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН