Эрх шилжүүлэх тухай

2019-06-12 08:30:35

2019 оны 06 сарын 12-ны өдөр                                        Дугаар А/578                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хороолол доторх холбоос замуудыг шинээр барих ажлын жагсаалтыг 1 дүгээр, Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг  шинээр барих болон шинэчлэх, гудамж замуудын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай. 

 

     2.Энэ захирамжийн хавсралтад  заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН