Дүүргүүдийн соёлын ордны дугуйлангийн багш нарыг сургалтад хамруулна

2019-06-19 15:06:57

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн зуны сургалтын төвд 2019 оны зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн 7 дүүргийн соёлын орднуудын 25 багшийг хамруулж байна. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.