Эрх шилжүүлэх тухай

2019-06-12 08:20:34

2019 оны 06 сарын 12-ны өдөр                                             Дугаар А/576                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

  

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гүүр, хоолой, туннелийн засварын 1.0 /нэг/ тэрбум төгрөгийн ажлын жагсаалтыг 1 дүгээр, Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар, арчлалтын 1.0 /нэг/ тэрбум төгрөгийн ажлын жагсаалтыг 2 дугаар, Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын 800.0 /найман зуун/ сая төгрөгийн ажлын жагсаалтыг 3 дугаар, Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоолын 500.0 /таван зуун/ сая төгрөгийн ажлын жагсаалтыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт /Ж.Тогтохбаяр/-т шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай. 

 

      3.Энэ захирамжийн хавсралтуудад төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН