ОХУ-ын Эрхүү мужийн хүүхдийн эмч нарыг урьж, сургалт зохион байгууллаа

2019-05-27 17:58:20

НЭМГ-ын харьяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийг хамгаалах яамны харьяа Анагаах ухааны их сургууль хооронд 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.

Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан энэ сарын 17—ноос 22-ны өдрүүдэд  Баянзүрх нэгдсэн эмнэлгийнхэн ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийн хамгаалах яамны харьяа  Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн  өвчин, халдвар судлалын тэнхимийн профессор,  АУ-ны доктор Гомелля Марина Владимировна, АУ-ны дэд эрдэмтэн Птичкина Оксана Ивановна нарыг урьж сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд Говь-Алтай аймаг, ЭХЭМҮТ, Баянзүрх, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, “Алержи мед” эмнэлгийн хүүхдийн эмч нар хамрагдсан бөгөөд хүүхдийн уушги, хоол боловсруулах болон цусны эмгэгийн чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилготой нийт дөрвөн хоногийн сургалтын хүрээнд оролцогчид хүүхдийн уушги, хоол боловсруулах, цусны эмгэгээр анхаарал татсан, чухал сэдвүүдийг ярилцаж туршлага хуваалцлаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР