Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж, ахуйн нэгж байгууллагуудад ажиллалаа

2019-05-24 13:54:31

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Шалгалтад 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө үзэмж муу 42, чиглэлийн урд хаяггүй 1, хойд болон хажуу хаяггүй 14, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй 65, суудлын бүрээс бохир 31, суудлын бүрээс дутуу 34, суудлын бэхэлгээ муу 15, жолоочийн ажлын хувцасгүй 22, заалны зүүжин бариул дутуу 16, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хүүхэдтэй эхчүүд, Жирэмсэн эмэгтэйд зориулсан суудалгүй 26 зэрэг нийт 266 зөрчил илэрсэн тул  зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, үйлчилгээний чанар, соёл, угаалга цэвэрлэгээ сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.