Эртэч Монгол уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер оролцлоо

2012-09-05 00:00:00

          “Монгол тэмүүлэл сайхан Монгол орон” клубын  Эртэч Монгол уулзалтын 51 дэх уулзалт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д боллоо. Клубынхэн уулзалтыг тодорхой нэг цэгт, нэр нөлөө бүхий хүний үгийг  нийтэд хүргэх үүднээс зохион байгуулдаг аж. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” руу өглөөний 6:30 цагаас сэтгүүлчид, гэрэл зурагчин, телевизийн зураглаач нар цувсан юм. Тэдний магнайд тус хүрээлэнгийн ажилтнууд, цуглаан зохион байгуулж байгаа клубынхэн байв. Клубын 51 дэх уулзалтыг тэргүүн Цэндмаа нээж, нээлтийг Доктор С.Дулам улам төгөлдөржүүлэв. Тэрбээр

“Хэн хүн босоогүй байхад

Õэрээ шаазгай хооллоогүй байхад” монгол хүн босдог тухай домогт өгүүлдэг. Би малчин удамтай. Монголчуудын олонх нь ийм удамтай гэж бодож байна. Малчин хүн өглөө эртлэн босч ажил амьдарлаа зохицуулдог.” Өглөө таван цагт босдог. Энэ цагт гар утас дуграхгүй, гадаа гудамжид машин байхгүй сайхан байдаг.Сэрүүн тунгалаг ийм өглөө сэтгэх бүтээх үйлээ хийж гүйцэтгэдэг хувийн туршлагатай” гэж хэлэв.

    Тус клубын гишүүн гавъяат багш Түвшинтөгс “ өглөө найман цагт дунд сургуулиуд ордог. Хүүхдүүд хамгийн түрүүнд босдог. Харин хүүхдээ уруу татах янзтай эцэг эх унтах маягтай болоод удаж байна. Харин нийслэлийн удирдлагууд өглөө 8:00 цагт ажил эхлүүлдэг болгосон нь эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ зэрэгцэн босох боломж олголоо. Ийм шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагад баярлаж яваа шүү” гэж байлаа.  Эртэч Монгол уулзалтын зочин Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний дараа  индэрт гарч “ бага байхад аав ээж маань: “Уруудахад унтах, мартах, идэх, Өөдлөхөд санах ,сэрэх, сойх” гэж сургадаг байсан. Дулам докторын хэлсэн үгтэй энэ үг  дүйж байна. Би суулийн үед хотыхныг дуурайгаад унтамхай болоод байсан юм. Төрийн байгууллагуудыг цагийн хувиарт өөрчлөлт оруулж өглөө найман цагт цугалдаг болголоо. Хэдүүлээ эрт босч хийж бүтээх хөгжих чиглэлийг барих болно гэж хэлэв. Сэрүүн тунгалаг намрын өглөөний уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат оролцлоо. Өглөө эрт босвол нэгийг харна гэж.