Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2019-05-14 10:10:08

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/454                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

 


           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

       1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн “ТОДББ” ХХК-ийн гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

 

       2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН