Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-05-14 10:00:19

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/452                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоол, 2017 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах  нийслэлийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн байгуулсугай.

Дарга:

-Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал

 хариуцсан нэгдүгээр орлогч

Гишүүд:

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд

 Захирагчийн ажлын албаны дарга;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын

 тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга;

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга;

 

-Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын  газрын

 дарга;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;

 

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга;

 

-Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга;

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга;

 

-Нийслэлийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын  газрын дарга;

 

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн  газрын дарга;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;      

 

-Нийслэлийн Спортын хорооны дарга;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга;

 

-“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ-ын

 ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/;

 

-“Монголын тэргэнцэртэй  иргэдийн үндэсний холбоо”

 ТББ-ын тэргүүн /зөвшилцсөнөөр/;

 

-“Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын

 нэгдсэн  холбоо” ТББ-ын ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/;

 

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”

 ТББ-ын гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/;

 

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын

  үндэсний холбоо” ТББ-ын ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/;

 

-“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг

 хамгаалах төв”-ийн тэргүүн /зөвшилцсөнөөр/.

Нарийн бичгийн

дарга:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн

 бодлогын  хэлтсийн дарга.

    2.“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах  нийслэлийн  салбар зөвлөл”-ийн үйл  ажиллагааны  төлөвлөгөөг батлуулж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл /Ж.Батбаясгалан/-д даалгасугай.                                                                 

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөл байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/229 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН