Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-14 09:35:28

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                       Дугаар А447                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


      1.Нийслэлийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэгч компаниудаас ирүүлсэн хүсэлтийг шуурхай судлан зохих журмын дагуу шийдвэрлэж цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах  үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.


     2.Дээрх асуудлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд улирал тутам танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /О.Мөнгөншагай /-т үүрэг болгосугай.


 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН