Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-05-14 09:25:36

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/444                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 441.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/562 дугаар захирамжийн “Монос фарм” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дүгээр захирамжийн “Монголросцветмент” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн иргэн Г.Баттулгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН