Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-05-14 09:20:35

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                      Дугаар А/443                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээний

хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 02, 22, 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 9 байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

           

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН