Зөвлөл шинэчлэн байгуулах, журам батлах тухай

2019-05-14 09:05:21

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                       Дугаар А441                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зөвлөл шинэчлэн байгуулах,

журам батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.5, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.   

           

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д үүрэг болгосугай.

 

     3.Захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Зөвлөл, Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журам, Шуурхай ажлын хэсэг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН