“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай

2019-05-14 09:00:01

2019 оны 05 сарын 14-ний өдөр                                   Дугаар А/440                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Улаанбаатар марафон-2019” олон

улсын гүйлтийг зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, 2017 оны 289 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсугай.

 

      2.“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Энэ захирамжийн хоёрдугаар хавсралтад заасан 181.940.000 /нэг зуун наян нэгэн сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг тэмцээний бүртгэлийн хураамжийн орлогоос гаргахыг Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/-нд тус тус зөвшөөрсүгэй.

                

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц үр дүнг тухай бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад, дээрх арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т, тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/-нд тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН