Сонгинохайрхан дүүрэг, Ханын материалын үйлдвэрийн гадна бохир усны ф250 мм-н шугамыг ф500 мм болгон өргөтгөн, шинэчлэх ажил

2013-05-23 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
                 Огноо: 2013-05-23
                 Тендер шалгаруулалтын нэр: Ханын материалын үйлдвэрийн гадна бохир усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил
                 Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0118
 
[Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар] нь эрх бүхий тендерт оролцогчдоос          [Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материалын үйлдвэрийн гадна бохир усны ф250 мм-н шугамыг ф500 мм болгон  өргөтгөн, шинэчлэх ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100,000 /Нэг зуун мянга/] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана.  

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудын аль нэг жилд гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь [Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувь]-с багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
[Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээнд байх.]
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:            
Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
[Сүүлийн 2 жил буюу  2011, 2012 онуудад доод тал нь нэг удаа [Энэхүү гэрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх  /Нэрлэсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн байх/]
                 2.2.3 - Ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт [7, 500,000 / Долоон  сая таван зуун мянга/ ] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг [2013 оны 06 дугаар сарын 24ий өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс] өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг   [2013 оны 06 дугаар сарын 24 ]-ний өдрийн [11 цаг  30 минут]-нд  нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
[Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн засаг захиргааны  5 дугаар байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, 2 дугаар давхар, 204 тоот өрөө, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн С. Оюунчимэг, 70146104, 96664427]