“Хашаа, хайс” арга хэмжээний хүрээнд 69 байршилд газар чөлөөллөө

2019-05-10 12:57:56

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байгаа билээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний  хүрээнд одоогоор нийт 69 байршилд 115 объект буюу төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, нийтийг эзэмшлийн зам талбай, явган хүний зорчих хэсгийг чөлөөлөөд байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба