СХД-ийн 12 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Засаг дарга Э.Бат-Үүл оролцлоо

2012-09-01 00:00:00

Сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол япон улсын буцалтгүй тусламжаар дөрвөн давхар найман ангитай бага ангийн өргөтөгөл ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлээс гарсан байна. Энэ жил шинээр зургаан настай 280 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.  Харин өнгөрсөн хавар  тус сургуулийн ес, арваннэгдүгээр ангийг 380 хүүхэд төгссөн аж.

    Хичээлийн шинэ жилийн нээлтэд 12-р сургуулийн авъяаслаг сурагч, багш нар уран бүтээлээсээ толилуулж баяр дээр баяр нэмлээ. Тухайлбал 7-н в бүлгийн хөвгүүдийн хамлаг:

    “Найзуудаа ирээрэй найзуудаа ирээрэй

    Нар гийсэн ордондоо зочлоорой” хэмээн цоглогоор дуулсан бол багш Д.Олонбаяр, н.Өлзийбаяр хоёр “арванхоёр миний сургууль” хэмээх дууг хоршин дуулав. Энэ дууний үгийг тус сургуулийн Монгол хэл уран зохиолын багш  Энхсувд, аяыг нь хөгжмийн багш Бямбацогт нар зохиожээ. Сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсон Засаг дарга Э.Бат-Үүл захирал Д.Наранцацралт, СХД-ийн Засаг дарга Ц.Болд нартай  чадвал хороо тус бүрт, ядаж хоёр хорооны дунд нэг бага сургууль байгуулж бага ангийн сургалтын үйлчилгээг ар гэрт нь ойртуулах  талаар санал солилцлоо. 12-р  сургуулийн хувьд байшин хороололд байдаг тул холоос ирдэг  хүүхэд байхгүй. Харин гэр хороолол ихтэй тус дүүргийн зарим сургуулиудын хувьд бага ангийн хүүхэд холоос явах тохиолдол байдаг гэж дүүргийн Засаг дарга Ц.Болд  хэлж байна.

Засаг дарга Э.Бат-Үүл Т.Сайхантуяа багштай 1-ийн б, Д.Эрдэнэбилэг багштай 1-ийн в ангид орж шинэ сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ  дэвшүүллээ. Хүүхдүүдээс нийслэлийн болон  тус дүүргийн Засаг дарга Э.Бат-Үүл, Ц.Болд  нарыг таних уу, гэж  захирал Д.Наранцацралтыг асуухад танина хэмээн хариулж байлаа. Энэ ангид хөөрхөн ихэр охидууд нэг ширээнд суучихсан уйлж байлаа. “Бүр орж ирсэн зочидоос аав, ээж хоёрыг минь олоод өгөөч” хэмээн хэлж багш нар болон зочидыг  инээлгэв. Засаг дарга Э.Бат-Үүл шинэ орчинд орж сандарсан ихрүүдэд хичээлийн шинэ хэргэл гардуулж тайвшруулсан юм. Цүнхтэй шинэ дэвтэр элдэв зүйлээ үзээд ихрүүд тайвширч байв. Бага ангийн сургалтынх нь менежрээс  ихэрүүдийг хэний хэн болохыг лавлахад “ихрүүд маань уйлаад нэрээн хэлэхгүй байгаа юм” гэж байлаа. Сүүлийн жилүүдэд бага бүлгийн сурагчдын тоо эрс нэмэгдэж байгаа талаар Д.Наранцацралт  захирал ярьж байна.  Тус сургийлийн 1800 гаруй сурагчдын 1200 нь 1-5-р анги буюу бага бүлгийн  сурагчид байдаг. Бусад нь дунд, ахлах ангийн сурагчид байх жишээтэй.  Нэг ангид байх нэгдүгээр ангийн хүүхдийн тоог  цөөлж анги нэмэх гэхээр хуучины гурван ээлжрүүгээ  шилжих байдалд орчих  гээд байсан тул нэг ангид байх  нэгдүгээр ангийн хүүхдийн тоо олон   байгаа гэж захирал Д.Наранцацралт тайлбарлав.