Нийслэлийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо

2019-05-03 15:35:29

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Хангарьд ордонд эхэллээ.

Хуралдаанаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийх ажлуудын хөтөлбөр төлөвлөгөө болон төсөв, санхүүжилтийн асуудлыг батлаж холбогдох хурлуудаар оруулахад бэлтгэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.