“Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарлаа

2019-04-30 15:34:05

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагдан гарлаа.

Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг  ирэх сарын 30-ны өдрийн 14.00 цагаас, дөрөв, тавдугаар ээлжийн захиалгыг мөн өдрийн 15.00 цагаас авах бол зургаа, долоо, наймдугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 18-ны өдрийн 14.00 цагаас, ес, 10 дугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 27-ны өдрийн 14.00 цагаас www.nairamdal.mn сайтаар авах юм.

 

Тус цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарийг танилцуулж байна.