Мэргэжлийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай

2019-04-15 09:00:21

2019 оны 04 сарын 15-ны өдөр                                    Дугаар А/312                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Мэргэжлийн зөвлөлийн дүрэм,

бүрэлдэхүүн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/282 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм”-ийн 2 дугаар бүлгийн 2.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хот байгуулалт, хөгжлийн газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг нэгдүгээр, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” А/742 дугаар захирамж, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэргэжлийн зөвлөлийн дүрэм батлах тухай” А/15 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН