Хотын Захирагчийн захирамжийн дагуу зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна

2019-04-23 09:19:43

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлсэн.


Энэ ажлын  хүрээнд өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн  нийт 9 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам талбай зорчих хэсгийг чөлөөллөө.