Хотын захирагч НОБГ-т нэн шаардлагатай тоног, төхөөрөмж шийдвэрлэж өгөхөөр боллоо

2019-04-13 18:55:56

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд уулын Богины аманд шар өвс шатаж мод руугаа орсон байна. Түймрийг унтраахаар НОБГ-ын долоон ангийн 65 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр нэг цаг гаруй хугацаанд ажиллаж  гал түймэрийг цурманд оруулжээ.

Түймэрийн голомтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж ажиллав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ хаврын хуурайшиллттай байгаа энэ үед иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой, тэр тусмаа ойн бүсэд сонор сэрэмжтэй зөв боловсон амрахыг уриалаад, ой хээрийн түймэр унтраахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг Нийслэлийн онцгой байдлын газарт шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мөн тэрээр Богд ууланд гарсан түймэрийг унтраахад иргэний үүргээ биелүүлэн сайн дураараа ажилласан “Зайсан мото” клубын залууст талархалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.