Байгалийн шар усыг цэвэршүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

2013-05-16 00:00:00
Нийслэл хоттөдийгүй дэлхийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд  Японы "HITACHI" корпарацийн төлөөлөгчидсанал болголоо.Бороо, цасны ус болох байгалийн шар усыг цэвэрлэж, дахин ашиглаж чадвал манай улс цэвэр усны асар их нөөцтэй болох боломжтой юм. "HITACHI" корпорацийн төлөөлөгчид "Манай байгууллага олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг ч усны дэд бүтцэд илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Тиймээс бид Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ус цэвэршүүлэх шинэ техник,технологи нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа хийх талаар  хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Ус бол хүний амин чухал хэрэгцээ. Бидний ийм чухал асуудалд анхаарлаа хандуулан хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар хот 1сая 200 мянган хүн амтай бөгөөд үүнээс 184000 мянган айл өрх буюу 600 мянган хүн гэр хороололд амьдарч байна.Тиймээс бидгэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна. Гэр хороололд амьдарч байгаа хүн, орон сууцанд амьдарч байгаа хүнээс 10 дахин бага ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Угаас  усны менежмент муу, техник технологи нь хоцрогдсон, цэвэр усны нөөц хүрэлцэхгүй байгаа манай хотын хувьд усаа цэвэршүүлж хэрэглэх шаардлага маш их байгаа.Тиймээс байгалийн шар усыг цэвэршүүлэх болон гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай цэвэр усны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллая гэсэн  та бүхний саналыг таатайгаар хүлээн авч байна" гэж хэллээ гэж Нийслэлийн Xэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.