Од зусланд олон улсын симпозиум эхэллээ

2012-08-27 00:00:00

        Нийслэлийн Засаг даргын дэрэгдэх “Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”, “ХБНГУ-ын сургуулиас гадуурах сургалтын байгууллагуудын холбоо”, “Нийслэлийн Цагдаагийн  газрын харъяа хаяг тогтоох төв”, сургуулиас гадуурх  сургалтын “Санрайс” холбоо, Дэлхийн зөн байгууллагуудын хамтарсан 16-р олон улсын симпозиумын нээлт өнөөдөр хүүхдийн “Од” зусланд болоо. Уг синпозиумын нээлтэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцож  “Бид байгаль орчноо бохирлоод байдаг. Гэтэл түүнийг гадаадын Солонгос, Японы сайн санаат хүмүүс ирчихсэн түүгээд явж байдаг. Түүнээс би хувьдаа маш их ичдэг. Монгол эх орон маань бидний гэр орон болохоос тэднийх биш шүү дээ. Хүүхдийг багаас нь байгалиа хайралдаг хүн болгон хүмүүжүүлэхэд танай сургалт тус болно гэж ойлгодог” хэмээн хэллээ. Өнөөдөр нээлтээ хийсэн синпозиум “Ардчилсан боловсролыг Монголын өсвөр үеийнхэнд олгох нь” хэмээн уриатайгаар  гурван өдөр үргэлжлэх юм байна. Энэ Төрийн болон ТББ, сургуулиудын сайн дурын 70 орчим хүн оролоно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Симпозиум  оролцогсоддоо өгөөжтэй болдог талаар тэд ярьж байна. Олон улсын энэ арга хэмжээг зохион байгуулахад НЗД-ийн дэргэдэх “Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн Б.Лхамсүрэн “Санрайс” Холбооны н. Байгалмаа нар идэвхтэй ажилладаг аж. 

      Уг сургалтыг зохион байгуулалцахаар ХБНГУ-аас  Ейнс Линдаманн ахлагтай  11 төлөөлөгч иржээ. Тэдний дунд энэ синпозиумд анхнаас нь оролцсон  Олферт Дорка хэмээх багш  багтжээ. Энэ багшийг байгаль хамгаалах талаар хүүхдэд маш ойлгомжтой заадаг гэж энэ симпозиумыг хамтран зохион байгуулж байгаа монгол талын төлөөлөгчид магтан ярьж байлаа. Симпозиумын нээлтэд оролцогсодод “Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо үзүүллээ. Тус төвийн хүүхдүүд гуулин болон үндэсний хөгжмийн хамтлагтай. Түүнээс гадна охидын хамтлаг нь дуулж байхад хөвгүүдийнх нь хамтлаг бүжиглэж байх жишээтэй. Тэнд мөн авъяаслаг хүүхдүүд олон байдаг байна. Тэдний нэг С.Энхбулганы бүтээсэн хөргийг симпозиум зохион байгуулагсад Засаг дарга Э.Бат-Үүлд гардууллаа. С.Энхбулган энэ жил MIN дээд сургуулийн хувцас загварын ангид элсэн орж суралцаж байгаа гэж багш нар нь ам бардам ярьж байна.