Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2019-03-17 12:10:17

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.