Зам засварын ажилтай танилцана

2012-08-24 00:00:00

                  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  болон Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу Ням гаригт Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцана. Ерөнхий сайдыг дагалдаж Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр нар явах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар энэ бүрэлдэхүүнд багтсан байна. 

     Энэ хөтөлбөрийн хүрээнд  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Яармагын гүүрээс Нисэх Яармагийн товчоо хүртлэх 13,7 км авто зам болон Зүүн 4-н замаас Ботаникийн эцсийн буудал хүртлэх 4.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцана.

 ЖИЧ: 2012 оны 08 дугаар сарын 26, Ням гарагийн 14:00 цагт НЗДТГ-аас нэгдсэн унаа хөдлөх бөгөөд сэтгүүлчид та бүхэнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг: 88117177 88781218 утаснаас авч болно.