Улсын математикийн олимпиадын аваргууд тодорлоо

2013-05-08 00:00:00
Уламжлал болгон зохион байгуулагддаг Улсын математикийн 49-р олимпиад нийслэл хотноо 05 сарын 03-07-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан бөгөөд нийслэлийн 1-р сургууль, тус сургуулийн төгсөгчдийн “Нэгийнхэн” бүлгийнхэнтэй хамтран ажилласан байна. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 22 багийн бага ангийн 33, дунд ангийн 47 багш, 8-11-р ангийн 327 сурагч, нийт  407 хүн оролцож, оюун ухаан авъяас чадвараа сөрөн өрсөлдлөө. 8-р ангиудаас нийт 101 сурагч оролцсоноос нийслэлийн 1-р сургуулийн сурагч Б.Төрхүү 42 оноогоор 1-р байр эзэлж Улсын математикийн олимдиадын аварга” болж,  11-р сургуулийн сурагч Г.Амарсанаа ,Сант сургуулийн сурагч   Л.Оюунтөгс нар 2-р байр, мөн 11-р сургуулийн сурагч  М.Мөнх-Учрал, Б.Уранчимэг, Дархан-Уул аймгийн сурагч Б.Энхбаяр нар 3-р байр эзэлсэн байна. Харин 9-р ангийн төрөлд Сант сургуулийн сурагч Б.Пүрэв “Алтан медаль”-ийн эзэн болж, 1-р сургуулийн сурагч Б.Алтангэрэл, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагч Б.Энхбат нар “Мөнгөн медаль”, Сант сургуулийн сурагч Х.Цэрэнчимэг, 1-р сургуулийн сургч С.Цэнд-Аюуш, Монгол Туркийн  хамтарсан сургуулийн сурагч Т.Төгөлдөр  нар “Хүрэл медаль”  хүртлээ. 12 жилийн сургалттай  10-р ангийн төрөлд Орчлон сургуулийн сурагч О.Бодрол аваргалж, З.Батзориг, Б.Эрдэнэбаяр нар 2-р байр, Б.Эрдэнэ, Г.Баяржавхлан, Б.Билгүүн, А.Ананд нар гуравдугаар байр эзэлсэн байна. 11 жилийн сургалттай 10-р  ангийн төрөлд Олонлог сургуулийн сурагч А.Сүхбат 32 оноогоор тэргүүн байр,  Ш.Золбаяр, Д.Батзориг нар хоёрдугаар байр, Б.Баямба-Эрдэнэ, А.Сумъяабат нар гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн энэ үеэр “ Уран бодолт”-ын аварга  шалгаруулсан бөгөөд бага, дунд ангийн багш нарын аваргуудыг мөн тодруулсан юм. Багийн дүнгээр нийслэл хотын баг аваргалж “Алтан цом”-ын эзэн болж, Увс, Хөвсгөл аймгийн багууд удааллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.