Сэлбийн гүүрийг өчигдөр оройноос хаалаа

2013-05-07 00:00:00
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн хос гүүрийн засвар, шинэчлэлийн ажил он дамжин хийгдэж байгаа. Тус гүүрийн нэг талыг өнгөрсөн онд шинэчилсэн бөгөөд хойд талыг нь шинэчлэх ажил энэ зун хийгдэх юм. Тэгвэл тус гүүрийн зүүнээс баруун руу чиглэх урсгалыг өчигдөр орой 23.00 цагийн үед хаахаар болсон байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт хаах байсан хэдий ч гүйцэтгэгч “Мотор сервис” компани Замын цагдаагийн газарт мэдэгдэхдээ ийн хугацаа алджээ. Энэхүү гүүрийн ажил ирэх долоодугаар сарын 10-н буюу наадмын өмнөхөн дуусах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

С.Чимэг