1 хоног 18 цагт 126 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

2013-05-06 00:00:00
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт / 04.29 - 05.05 /   нийт 862 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 222 өргөдөл, гомдол ирснээс 30-ыг нь шийдвэрлэсэн бол ,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 32 өргөдөл, гомдлын 10-ыг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 193 өргөдөл , гомдлын  18-ыг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс  ирсэн 229  өргөдөл,гомдлын 39-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 186 өргөдөл, гомдлын 29-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлуудыг шуурхай ажиллаж дунджаар 1 хоног 18 цаг 41 минутанд шийдвэрлэсэн бол  шийдвэрлэгдээгүй  736  өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 40, Брилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай 38, Барилга байгууламжийг зөрчилтэй эсэхийг шалгуулах 37, Худаг, ус гаргах тухай 30 зэрэг өргөдөл, гомдлыг тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.