Төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн тухай

2013-04-25 00:00:00
2013 оны 04 сарын 25 өдөр                                       дугаар А/423                                                 Улаанбаатар хот
           
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 , Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйл, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн орон нутгийн төсөвт байгууллагуудын 2012 оны төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагааны орлогын давалт, үлдэгдэл санхүүжилтийг хавсралтаар баталсугай.
 
2.Дүүргийн орон нутгийн төсөвт байгууллагуудын 2012 оны төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагааны орлогын давалтыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
 
3.Төсөвт байгууллагуудын 2012 оны төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн зохих хэсгийг төсөвт төвлөрүүлэн, байгууллагуудын төсвийн хэмнэлт, орлогын давалтыг тогтоосон журмын дагуу хяналт тавин санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ -т үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ