Инженерийн шугам сүлжээ шилжүүлэн байрлуулах тухай

2013-04-23 00:00:00
2013 оны 04 сарын 23 өдөр                                           дугаар А/422                                               Улаанбаатар хот 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газар хооронд 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ”Буцалтгүй тусламжийн хэлэлцээр”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө болон Япон Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэрийн төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээж буй үүрэг болох цэвэр усны гол дамжуулах шугам сүлжээний трассын  хамгаалалтын бүсийн дагуу байрласан өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээг 2013 оны 05 дугаар сарын 10-ны дотор өөрийн зардлаар шилжүүлэн байрлуулж газар чөлөөлж барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болгохыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани / С.Төмөрхүү /, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /П.Маргад-Эрдэнэ/, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /Р.Хайдав / -д тус тус үүрэг болгосугай.
 
2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал /-д үүрэг болгосугай.
 
 
                       
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ