“Малын үржлийн ажил үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгох дэмжлэг үзүүлэх”

2013-04-23 00:00:00
Төсөл шалгаруулалтын нэр: “Малын үржлийн ажил үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгох дэмжлэг үзүүлэх”
Төсөл шалгаруулалтын дугаар: ТШ/13/02/06/ММҮХ.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь малын үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын дунд “Бог, бод малын хээлтүүлэгчийг чиглэлтэй бойжуулах, ашиглуулах, ялган суурилах малын үржлийн ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор явуулах”  үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.
 Төслийн баримт бичгийн хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр  50.000.00 /тавин мянга/ төгрөгөөр  худалдан авч болно.
Төслийн баримт бичгийн үнийг ҮХААХҮЯ-ны Төрийн сан дахь 900019403 тоот дансанд тушаана.
Төслийн баримт бичгийн битүүмжилж 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1700 цаг хүртлэх  хугацаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 3 дугаар давхрын 303 тоот өрөөнд бүртгүүлж хүлээлгэн өгнө.
Тус яамнаас төслийн баримт бичиг худалдан авч, мэргэжлийн хуулийн этгээд төсөл сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй байна.
Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: 13381 Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн Чөлөө 16а 
Засгийн газрын IX-байр, ҮхааЯ-ны 303, 305 тоот өрөө.
Утас: 262469, 263247, факс: 453121