Доржийн гудамжийг шинэчлэхтэй холбогдуулан гэрэлтүүлгийг шинэчлэх /Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8км авто замд/ ажил

2013-04-24 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2013-04-24
 
Тендер шалгаруулалтын нэр:    Доржийн гудамжийг шинэчлэхтэй холбогдуулан гэрэлтүүлгийг шинэчлэх /Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх  2.8км авто замд/ ажил
Тендер шалгаруулалтын дугаар: АЗГ-2013/01
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжих Доржийн гудамжийг шинэчлэхтэй холбогдуулан гэрэлтүүлгийг шинэчлэх /Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх  2.8км авто замд/ ажил АЗГ-2013/01–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 /Хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана /Гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ үү/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 206 сая төгрөгнөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010, 2011, 2012 онуудад дор хаяж нэг удаа 206 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээний тусгай зөвшөөрөл шаардлагатай
 
Тендерийн хамт 10 275 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хотын цагаар 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө,
 Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн
 Худалдан авах ажиллагааны газар, 202 тоот өрөө,
Мэргэжилтэн Б.Анхбаяр
Холбоо барих утас: 70146104, 99032259