Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлах тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                            дугаар А/419                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 –ын “а”, 29.2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод тулгуурлан авлигын эсрэг үйл ажиллагааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г  нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2.“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм”-ийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 
3.“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм”-ийг  чанд мөрдөн ажиллахаа олон нийтэд мэдэгдэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад даалгасугай.
 
4.Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөний биелэлтийг хагас жил тутам нэгтгэж, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
5. Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг санхүүжүүлэх хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс  гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
6. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ