БНХАУ-д Олон улсын хуралд оролцуулах тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                         дугаар А/418                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з”, 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.
 
1. БНХАУ-ын Сичуан мужийн Чинду хотод 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хотын аюулын зураглал зохиох ба түүний хэрэглээ” олон улсын хуралд оролцуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын түр үүрэг гүйцэтгэгч Т.Ганзориг, Газрын эзэмшил, ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга А.Амарсанаа нарыг томилон явуулсугай.
 
2. Холбогдох зардал 4 113 800 /Дөрвөн сая нэг зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Т.Ганзориг, А.Амарсанаа нарт даалгасугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ