Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                        дугаар А/416                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 49 /дөчин ес/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжийн иргэн Л.Цэрэнбалжидад, 2012 оны А/40 дүгээр захирамжийн “Жи Ти Би” ХХК-д, 2008 оны 559 дүгээр захирамжийн “Зарубежстрой монголий” ХХК-д, 2007 оны 63 дугаар захирамжийн иргэн Э.Болормаад, 2009 оны 303 дугаар захирамжийн “Зитоп” ХХК-д, 2011 оны 196 дугаар захирамжийн иргэн О.Саранлхамд, Л.Дэлгэрмөрөнд, 2007 оны 9 дүгээр захирамжийн “Техбармат” ХХК-д, 2011 оны 474 дүгээр захирамжийн “Яанжианли” ХХК-д, 2010 оны 373 дугаар захирамжийн “Шунхлай групп” ХХК-д, 2011 оны 293 дугаар захирамжийн иргэн Н.Дэнсмаад, 2011 оны 340 дүгээр захирамжийн “Харченук” ХХК-д, 2009 оны 302 дугаар захирамжийн “Ар Ий Си” ХХК-д, 2006 оны 363 дугаар захирамжийн иргэн Д.Батхүүд, 2011 оны 494 дүгээр захирамжийн “Өү энд Би Би” ХХК-д, 2010 оны 100 дугаар захирамжийн иргэн Г.Өлзий-Очирт, 2012 оны 117 дугаар захирамжийн иргэн С.Баатарт, 2007 оны 22 дугаар захирамжийн “Женерал Борд оф Глобал Министрийз” ТББ-д, 2004 оны 30 дугаар захирамжийн иргэн Д.Шагдарсүрэнд, 2002 оны 314 дүгээр захирамжийн “Давстрейд” ХХК-д, 2012 оны А/37 дугаар захирамжийн иргэн Б.Нанзаддоржид, 2012 оны А/63 дугаар захирамжийн иргэн Ч.Гансүхд, 2010 оны 815, 2012 оны А/420 дугаар захирамжийн “Тэсо” ХХК-д, 2010 оны 475 дугаар захирамжийн иргэн В.Чойжилсүрэнд, 2011 оны 780 дугаар захирамжийн иргэн Д.Дүгэржавд, 2009 оны 93 дугаар захирамжийн иргэн Ж.Эрхэсхуланд, 2008 оны 379 дүгээр захирамжийн иргэн П.Мөнхдэлгэрт, 2009 оны 348  дугаар захирамжийн  иргэн М.Жадамба,  Д.Хөхөө, М.Өлзий-орших, Ц.Ганбатад, 20011 оны 292 дугаар захирамжийн иргэн Н.Баттунгалаг, Б.Очирбатад, 2010 оны 476 дугаар захирамжийн “Монгол травел сервис” ХХК-д, 2004 оны 455 дугаар захирамжийн Монголын урчуудын эвлэлийн хороонд, 2011 оны 37 дугаар захирамжийн Цагдаагийн ерөнхий газарт, 2010 оны 816 дугаар захирамжийн иргэн Б.Бавуудоржид, 2011 оны 340 дүгээр захирамжийн “Биелсэн-Од” ХХК-д, 2010 оны 373 дугаар захирамжийн “Эс Юу Эс” ХХК-д, 2003 оны 485 дугаар захирамжийн иргэн А.Халиунд, 2012 оны А/455 дугаар захирамжийн Халхын Зая бандидын Гүшиг дацанд, 2011 оны 143 дугаар захирамжийн “Шунхлай групп” ХХК-д, 2007 оны 128 дугаар захирамжийн Сөүл хот дахь Улаанбаатар соёлын төвд хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ