Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх

2013-04-23 00:00:00

 

Улаанбаатар (Монгол бичигUlaghanbaghatur.svg[ʊɮɑːŋ.bɑːtʰɑ̆r]) нь Монгол улсын нийслэл ба хамгийн том хот юм. 1 сая 200 мянган хүн оршин суудаг, засаг захиргааны хуваариар аль нэгэн аймагт харъяалагдахгүй тусгай нэгж юм.

Монгол улсын зүүн хойшоо хэлбийсэн төв этгээдэд Төв аймгаар хүрээлэгдсэн ба Туул-Сэлбийн бэлчирт, дунджаар далайн түвшнээс дээш 1310 м өндөрт оршдог. Эдүгээ цагт зөвхөн засаг захиргааны төв төдий бус, эдийн засагаж үйлдвэрболовсрол зэргээр бүхий л салбарын барьцашгүй зангилаа газар юм.

1639 онд нүүдлийн Өргөө цогцолж шашны төв байсаар 1778 онд одоогийн Сэлбэ голийн эрэгт нүүдэллэн ирж хөдөлгөөнгүй суурьшин, шашин ба улс төрхудалдааны хот болон тэлсээр өнөөгийн Улаанбаатар хот буй болсон юм.


Улаанбаатар хот
Убх-мб.png
—  нийслэл  —
Нийслэл Улаанбаатар
Нуб-мб.png
 • кириллээс лат. Niislel Ulaanbaatar
 • монголоос лат. Neyislel Ulaɣanbaɣatur
 • монголоос кир. Нэйислэл Улаганбагатур

Сүлд туг

Сүлд тэмдэг
Хоч:    "Азийн цагаан дагина"
Монгол орон дахь Нийслэл Улаанбаатар
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Нийслэл Улаанбаатар
Дүүрэг Нийслэл Улаанбаатарын
нэр бүхий 9 дүүрэг, тэднээс
6 нь Улаанбаатар хотынх.
Газар нутаг 4,704.4 км²
Газрын байц д.т.д. 1350 м
Хүн ам (тоол.) 2010 онд 1,240,048 хүн[1]
- МУ-ын иргэн 1,230,712 хүн (99.2%) [2]
Хүн ам (тооц.) 2011 онд 1,206,610 хүн[3]
Нягт сийрэг 2010 онд 256.5 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Цугаараа Нийслэлийнхэн,
Улаанбаатарынхан
1639 он Өргөө үүссэн
1709 он Их хүрээ болсон
1778 он Одооны газарт төвхнөсөн
1911 он Нийслэл хүрээ болсон
1924 он Улаанбаатар болсон
Засаг дарга Эрдэнийн Бат-Үүл (АН)
ИТХ-ын дарга Дашжамцын Баттулга (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг
(НЗНЦ+8)
Утасны дуг. +976 11
Шуудан дуг. 210 xxx
Автомашиных УБ, УН
Цахим газар ulaanbaatar.mn (монг.)

Нэр


ӨргүгэЙэхэ хүрйи-э
Нэйислэл хүрйи-э
Улаганбагатур
Анх Жибзундамба хутагтын өргөө цогцолсон, олон сүсэгтний цугларсан нүүдлийн хүрээ байсан ба одоогийн хот цогцлоход олон түүхэн үеүүдийг туулсанаар хэд хэдэн удаа нэр өөрчлөгдөж байжээ . 1639-1778 оны хооронд Өргөө, 1778-1911 оны хооронд Их Хүрээ (Хятадчилсан Да Хүрээ, эсвэл энгийнээр Хүрээ гэх мэтээр ярианы хэллэгүүд байсан) нэртэй байсан ба 1911 онд тусгаар тогтнохдоо улсын нийслэлээр зарлагдажНийслэл Хүрээ нэртэй болжээ. Хамгийн сүүлд 1924 онд нэрийг Улаанбаатар гэжээ.

Гадаадад
Европт нийслэлийн нэр түгэхдээ Орос кирилл бичигт ө,ү үсгүүд байдаггүй, урт эгшгийг ганцаар бичдэг заншил болон Монгол бичгийн а,э эгшгүүд, ө,ү эгшгүүд адилхан бичигддэг гэх мэт олон шалтгаануудаас яг зөв авиагаар галигчлагддаггүй байсан юм. Өргөө гэдгийг галигчлахдаа Урга (Urga), Хүрээ гэдгийг галигчлахдааКүрэн (Kuren) , Улаанбаатар гэдгийг галигчлахдаа Улан Батор (Ulan Bator) гэж галигчилдаг байлаа. Сүүлийн үед хоёр хөршөөс бусад орнуудад Улаанбаатар (Ulaanbaatar) гэдэг галигчлалыг хэрэглэж байна.

Түүх

Урьд үе
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсынанхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтой галдан шатаагджээ. Түүнээс хойш Монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байсанаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абатай сайн хаан Хархорум хотын бууриндЭрдэнэ зуу хийдийг босгожээ.
Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг Өргөө цогцлоожээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань ОрхонТамирТуулголуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн ханТүшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ.

Орчин үе
1911 оны 12-р сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

Нэн орчин үе
1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсч байгаа.
Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.



Сүхбаатарын талбай


Газар зүй
Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох БаянзүрхБогд ханСонгино хайрханЧингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд ТуулСэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай.

Уур амьсгал


Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд Урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 15°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19°С хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.

Засаг захиргаа

Дүүрэг

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд БаянзүрхБаянголСонгинохайрханЧингэлтэйСүхбаатарХан-УулНалайхБагануурБагахангайгэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг.

Улаанбаатар хотын дүүргүүд

Улаанбаатар хотын дүүргүүд

Дүүрэг нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.

Файл:Ulaanbaatar duuregs, mn.png

Улаанбаатар хотын дүүргүүд
Дүүрэг Хороод Хүн ам
01.01.2006
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2007
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2008
Газар нутаг
km²
Нягтшил
/km²
Багануур 4 25,261 1.9 25,731 0.9 25,969 620.2 41.9
Багахангай 2 3,776 1.4 3,827 1.0 3,864 140.0 27.6
Баянгол 20 160,479 0.2 160,818 2.7 165,159 29.5 5,598.6
Баянзүрх 20 196,132 7.9 211,614 4.7 221,565 1,244.1 178.1
Налайх 6 26,529 2.9 27,297 3.1 28,152 687.6 40.9
Сонгинохайрхан 21 204,587 3.2 211,056 4.4 220,295 1,200.6 183.5
Сүхбаатар 16 117,233 5.0 123,041 5.2 129,486 208.4 621.3
Хан-Уул 14 87,912 3.4 90,925 4.1 94,670 484.7 195.3
Чингэлтэй 18 130,501 1.8 132,883 2.4 136,014 89.3 1,523.1
Нийт 121 952,410 3.7 987,192 3.8 1,025,174 4,704.4 217.9

 

Хүн ам зүй

2012 оны 12 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,227,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн.

Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Тээвэр

Олон улсын

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудалбайрладаг.Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани ТокиоСөүлБерлин,МоскваЭрхүүБээжинХонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаарТранс-Сибирийн төмөр замХятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.
Дотоодын

Улаанбаатар нь Монголын ихэнх хотуудтай замаар холбогддог боловч эдгээр замын ихэнх нь засмал биш, шороон зам.
Хот дотор
Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Үйлчилгээнд троллейбусавтобусмикробустаксидуобус зэрэг үйлчилдэг.

Шинжлэх ухаан

Шинжлэх ухаан ба технологи Монголд
Улаанбаатар хот нь Монгол улсын шинжлэх ухааны гол төв болон хөгжиж байна. Олон улсын харилцаа,интернэтийн хөгжлийн нөлөөгөөр шинжлэх ухааны судалгаа эрчимжихэд таатай орчин бүрдсэнээс Улаанбаатар хот дахь эрдэм шинжилгээний байгуулагууд ба их сургуулиудад судалгааны технологийн дэвшлүүд гарсаар байна.

Соёл урлаг

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна.Дуу хөгжимдрамбалетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.

Дэлгэмэл зураг

Файл:Panorama von Ulaanbatar.jpg

Файл:Panorama-Ulan-Bator-2009.jpg




 

Үйлдвэрлэл

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 4000 орчим том жижиг байгуулага Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг үйлдвэрлэж байна.

Аялал жуулчлал

Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газруудхотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.
Файл:UB-Gandan03.JPG

Файл:Dzah.jpg




















 

Aх дүү хотууд

2012 оны 11 сарын 13-ы байдлаар: