Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга

2013-04-12 00:00:00
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15–ны өдрийн А/310 тоот захирамжийг тус тус үндэслэн “Хотын захиргааны шинэ цогцолбор” төслийг хэрэгжүүлэх, зураг төсөл, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Үүнд:

Байршил Багцын дугаар
1 Сонгино хайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр дэх Хотын захиргааны шинэ цогцолбор 9,2 га ГХДТ–2013/8
2 Сонгино хайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх “Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 11,5 га ГХДТ-2013/2
3 Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаа орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 13,0 га ГХДТ-2013/5
 
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгын багц материалыг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Багц материалд дараах бичиг баримтууд багтсан болно. Үүнд:
  • Холбогдох журам, тогтоол
  • Байршил, тухайн байршилд хийгдсэн загвар төсөл, түүний хөрөнгө оруулалтын тооцоо
  • Төслийн ажлын даалгавар
Төлбөрийн данс: Төрийн сан банк 200051003 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/
Хоёр. Урилгын багц материалыг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа  битүүмжилсэн байдлаар нэг хувийг 2013 оны 04  дүгээр сарын 26–ний өдрийн 15:00 цагаас өмнө Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд ирүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу гүйцэтгэгчийг ирүүлсэн саналд үндэслэн хосолмол үнэлгээний аргаар шалгаруулна.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:
  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар, ерөнхий танилцуулга
  2. Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
  3. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  4. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон гэрээ, зээлжих эрх, банкны баталгаа болон түүнтэй адилтгах баримт бичиг/
  5. Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
  6. Газар чөлөөлөх төлөвлөгөө, 7 хоногоор гаргасан графикын хамт
  7. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, сараар гаргасан графикын хамт
  8. Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотой оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  9. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
Төсөл хэрэгжүүлэх санал ирүүлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Монгол улсад хуулийн этгээдийн эрхтэй байх
  • Гадаадын этгээд Монгол улсад бүртгэлтэй байх /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, эсвэл дотоодын аж ахуйн нэгжтэй түншлэлийн гэрээ хийсэн байх
Гурав. Төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг 2013 оны 04 дүгээр сарын 26–ны өдрийн 15:30 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг  шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд нээнэ.
Дотоодын этгээдэд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө – 20, Нийслэлийн төр захиргааны V байр, “Гэр хорооллын хөгжлийн газар”, 104 тоот
Утас: 70110733 /ажлын цагаар/
Вэб сайт: http://www.ger.ub.gov.mn