Түр зөвшөөрлийн орлого төвлөрүүлэх тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                        дугаар А/386                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27, 2013 оны 8/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 37 дугаар тогтоол, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт тогтоосон гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд олгож, хураамжийн орлогыг нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол батлагдах хүртэл байгууллагын үндсэн үйл ажиллагааны дансанд төвлөрүүлж, ажиллахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т үүрэг болгосугай.
           
2.Түр зөвшөөрлийн хураамжийн орлогын хэмжээг тооцож, нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын төсөлд нийслэлийн Тээврийн газрын төсөвт тусгаж, батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
           
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ