Орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                            дугаар А/385                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “ Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 131 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, үнэлгээний комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар, устгалын комиссын  бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр хавсралтаар, үнэлэх дүгнэлтийн маягтыг тавдугаар хавсралтаар, устгах актын маягтыг зургаадугаар хавсралтаар, шилжүүлэх актын маягтыг долоодугаар хавсралтаар,  зөвлөлийн тэмдэглэлийн маягтыг наймдугаар хавсралтаар  тус тус шинэчлэн баталсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
                
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ