БНХАУ-д явуулах тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                            дугаар А/384                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з” дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуан-жоу хотноо 2013 оны 04 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах  “Кантон” 113 дахь удаагийн Бүх Хятадын импорт, экспортын үзэсгэлэнгийн 1 дүгээр хэсэгт нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, мэргэжилтэн Б.Жамъянсүрэн, Х.Билгүүн нарыг тус тус оролцуулсугай.
 
2.Төлөөлөгчдийн холбогдох зардал 5 514 709 /таван сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ес/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Засаг даргын удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ