Барилга барих зөвшөөрөл авахад “хүндсуртал үгүй” болжээ

2013-04-11 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал болон Нийслэлийн Авто замын дарга Д.Нанзаддорж нар оролцож нийслэлд хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар чөлөөтэй ярилцсан юм.

Уулзалтын эхэнд Хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж барилгын зөвшөөрөл авахыг хялбаршуулсан тухай ярилаа. Өмнө нь барилга барих зөвшөөрөл авахын тулд 180 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулж олон шат дамжиж, цаг хугацаа их алддаг байсан. Үүнийгээ дагаад авилга, хээл хахууль газар авч зөвшөөрөлгүй барилга босох эх үүсвэр болсон гэхэд хилсдэхгүй. Урин дулааны улирал ирж байгаа энэ үед барилга барих байгууллага аж ахуйн нэгж иргэд олширдог. 

Тиймээс энэ үеэс нь урьтан барилга барих зөвшөөрлийг олгохоор ажилласан гэдгийг ерөнхий архитектор хэлсэн юм. Одоо иргэд барилга барихыг хүс­вэл хотын Ерөнхий төлөвлө­гөө­ний газарт хүсэлтээ ирүүлж, үүн дээр нь үндэслэн тухайн иргэнд зураг боловсруулах даалгаврыг өгч байгаа аж. Тус даал­гав­рын­хаа дагуу зургаа хийлгэж Ерөн­хий төлөвлөгөөний газраар бат­луулснаар барилга барих зөв­шөөрөл шийдэгддэг болжээ. Он гарсаар тус газар 234 барилга барих зөвшөөрөл олгоод байгаа аж. харин зөвшөөрөл гарах хуга­цааны хувьд 14-21 хоног шаар­дагдаж байна гэдгийг ерөнхий архитектор онцоллоо.

Энэ жил 300 мянган иргэн газартай болох нь

Иргэдийн хамгийн их сонир­хож байгаа асуудал бол газар өмчлөл. Энэ ажлыг эрчим­жүү­лэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Энэ жил 300 гаруй мянган хүнд газар өмчлүү­лэхээр судалгаа гаргасан байна. Гэхдээ НИТХ-аар хэлэлцүүлс­ний дараа газар өмчлөх асууд­лыг зохион байгуулах юм байна. 2003-2013 онд нийтдээ 93 мян­ган иргэнд газар өмчлүүлсэн байдаг аж. Одоо хаана, хаана газар өмчлүүлж болох талаараа төлөвлөлт хийсэн байна. Зус­лан­гийн газар, ногоон бүс, орон сууцны доод газар зэргийг 300 гаруй мянган иргэнд өмчлүүлэх боломжтой байгаа юм байна. Ингэхдээ хотоос хол биш, суурьш­­­лын залгаа бүсэд эд­гээр газрууд нь багтах аж. Иргэд өөрсдийн гэсэн газартай болчих юм бол газрын бирж байгуу­лаг­даж байршлаасаа хамаарч газ­рын үнийг тогтоодог болох да­вуу талтай юм байна. Түүнч­лэн иргэдэд газар өмчлүүлээд ор­хих биш дэд бүтцийн судалгааг хийж төлөвлөлттэй өмчлүүлэ­хээр судалгаа хийж байгаа гэдгийг Ерөнхий архитектор Н.Нацаг­дорж хэллээ.  Одоо нийслэлд сая нэг зуун мянган иргэн газраа өмчилж чадаагүй байгаа аж. Гэтэл тэдгээр иргэ­дэд өмчлүү­лэх газар нийслэлд ховор.

Байгалийн чулуугаар автозам барихаар болжээ

Нийслэлд тулгамдаад бай­гаа асуудлын нэг дулаан, цахил­гаан, автозамын талаар хийж байгаа ажлаа товчхон танил­цуул­сан юм. Өнөөдөр дулаан, цахилгаанаа хангалттай авч чадахгүй байгаа олон айл, албан байгууллага байдаг. Ер нь төв­рүүгээ төвлөрөл ихтэй байгаа учраас олон асуудал гарч бай­гааг ерөнхий архитектор хэлсэн юм. Тиймээс төвлөрлийг саа­руу­лахын тулд Толгойт, Баян­хошуу, Ханын материал орчмыг барилгажуулахаар болсон. Ин­гэхийн тулд дулааны IV цахил­гаан станц дээр 200 мвт-ын уур, усны бойлерыг суурилуулж байгаа бөгөөд энэ нь ашиглал­тад орж байгаа талаар мэдээл­лэ­сэн юм. Ингэснээр дулаан, цахилгаан хангалттай иргэдэд хүрэх боломжтой юм байна. Хамгийн гол нь дэд бүтцийг нь сайжруулаад өгвөл хот аяндаа тэлнэ гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийнхэн дулааны асуудалд нэлээд шүүмж­лэлтэй ханддаг. Учир нь IV цахилгаан станцаас ирж байгаа дулаан хүрэлцдэггүй байна. Тиймээс энэ хэсэгт ба­рилгажилт муу явагддаг. Одоо Амгалан дулааны станцын ажил тавдугаар сараас эхлэх юм бол эхний ээлжийн зуух арван­хоёрдугаар сард ашиг­лал­тад орох боломжтой гэв.
Мөн нийслэлд хорооллын дун­дах  зарим автозамуудыг хаа­чихсан байдаг. Иргэд авто­ма­шины гараж барих ч юм уу, ямар нэгэн барилга барих зэр­гээр зам хаалттай байгаа юм. Тиймээс хороолол дундах 98 замыг нээхээр болсон байна.  Ингэснээр хотын автозамын ачаалал, түгжрэл 21 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.  Хороолол доторхи авто замуу­дыг нээхдээ заавал асфальтан зам тавихыг зорихгүй байгаа аж. Учир нь тэнд ус зайлуулах бай­гуу­ламжийг тэр бүр тавиад байх боломжгүй юм байна. Харин түү­ний оронд хурд сааруу­лагч­тай байгалийн чулуун зам тавиж болох талаар судалсан байна. Манай дотоодын үйлд­вэрлэг­чид арван сая ширхэг байгалийн чулууг нь бэлдэж өгөх юм байна.

Э.Бат-Үүл: Хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тогтолцоонд шилжинэ

Энэ жил 80 байршилд бага сургууль барина. Олон хүн энэ ажилд сайшаалтай хандаж, ажил хэрэг болохыг хүсч байгаа. Учир нь өнөөдөр цэцэрлэг, сур­гуу­лийн хүрэлцээ муутайгаас олон эцэг, эхчүүд ажил хийж чадахгүй байгаа нь нууц биш. Бага сургуульд 6-10 насны хүүхдүүдийг хамруулж гэрийх нь ойролцоо сургах боломжийг бүрдүүлэх юм байна. Хүүхдийн хүмүүжил багаасаа гэдэг. Тий­мээс суурь хүмүүжлийг зөв тавих үүднээс ахлах ангиас нь салгах нь зүйтэй гэдэгт олон эцэг эхчүүд, багш нар санал нийлж байгаа аж. Урьдчилсан тооцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн өртгөөр бага сургуу­лийг барих боломжтой юм байна. Ингэхдээ бага сургуулиудыг томоохон улсын сургуулиудын харьяа, салбар болгохоор санал оруулаад байгаа аж. Учир нь одоо эцэг эхчүүд сургалт сайтай сайн сургуульд хүүхдүүдээ оруулахыг хүсдэг болсон. Ха­рин хотын дарга хүүхдийн аюул­гүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байгааг онцол­лоо. Тэрээр мөн цэцэрлэгийг албан байгууллагууд дэргэдээ байгуулах шаардлагатай бай­гааг хэлсэн юм.

Нисэхээс Био хүртэлх автозамын нээлт энэ сарын 15-нд болно

Зам, барилгын эхлэл болгож Ни­сэхийн товчооноос, Био ком­бинат, Шувуун фабрикийн чиг­лэ­лийн 22 км автозамын нээлт энэ сарын 15-нд 11.40 минутад болох талаар нийслэлийн Авто­замын газрын дарга Д.Нанзад­дорж мэдээллээ. Мөн энэ са­рын сүүлчээр манайд Ардчил­сан орнуудын томоохон уулзалт болох гэж байгаа. Үүнтэй хол­богдуулан төв замын дагуух зас­вар ашиглалт, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэжэхлэх юм байна. Тэмдэг, тэм­дэг­лэгээний хувьд Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чө­лөөнд байршуулах юм байна.
 
Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа ха­риулт авлаа.   

-Чингис бондоор ба­риг­дах 33 замын уулзва­рын ажил хэрхэн шийдэг­дэж байгаа вэ?

-Д.Нанзаддорж: 33 уулз­вар, Гудамж төсөл, хурдны замын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ажлын алба байгуулагдан ажиллаж байгаа. Энэ ажил одоогоор хот­той холбогдоогүй, удаашралтай байна.

-22-ын товчооны за­мын асуудал ямар шатан­даа явагдаж байна. Наад­маас өмнө ашиглалтад орох уу?
-Энэ замын талаар Удирд­лагын зөвлөлийн хурлаар хэд, хэдэн удаа хэлэлцсэн. Моносын уулзвараас 22-ын товчоо хүрт­лэх таван км автозамыг өөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах замаар хийнэ. Цаашлаад тов­чоо­ноос баруун аймаг руу сал­даг хэсэг хүртлэх 4,3 км авто­замыг хуучин хийж байсан “Чи Чи Ха Ар” компанийн түншлэл “Бэрх зараа” компани хийж гүйцээгээд улсын баярын өмнө ашиглалтад оруулна.

-Давхар зам хэзээ ба­риг­дах вэ? 
-Хятадын Засгийн газрын бу­цалтгүй тусламжаар зургаан гүү­рэн гарцыг нийслэлд барих бай­сан. Гурван гүүрэн гарц дээр гэрээ байгуулсан. Гэхдээ “гу­дамж” төсөл, хурдны замтай энэ­хүү гүүрэн гарцнуудыг уял­дуу­лахаар түр зогсоосон бай­гаа.

-Гандангийн иргэд да­хин төлөвлөлт хийлгэхээ­сээ татгалзсан гэсэн. Энэ та­лаар?

-Э.Бат-Үүл: Миний таамаг­ла­лаар Гандангийн иргэд гэр хо­рооллын дахин төлөвлөлтөд оролцохгүй юм шиг байгаа юм. Яагаад гэхээр тэд инженерийн шугам сүлжээ татаад өгчих гээд бай­гаа. Тэгээд өөрсдөө моргей­жийн зээл аваад байшин барь­чих­на гэсэн. Энэ нь юу гэхээр газар шинэчлэн зохион байгуу­лах хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь инженерийн шуам сүлжээг нь татна, гудамжны хөдөлгөөн өөрчлөгднө. Ингэснээр иргэд газраа барьцаалаад зээл ав­чихна. Харин Баянхошууныхан гэр хорооллын дахин төлөв­лөл­төө хийлгэнэ гэж байгаа. Гэр хо­рооллын дахин төлөвлөлт гэдэг нь буулгаж байгаад шинээр барилгажуулах юм шүү дээ.

Ж.Ганцэцэг