Хөрөнгө гаргах тухай

2013-04-10 00:00:00
2013 оны 04 сарын 10 өдөр                                             дугаар А/377                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Засгийн газрын 2013 оны 35 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 33 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 халаалтын зуухны хуучин обьектыг буулгах 881 987 280 (найман зуун наян нэгэн сая есөн зуун наян долоон мянга хоёр зуун наян) төгрөгийн ажлыг, УС-15 халаалтын зуухны ашиглалтад байгаа 3 зуухыг буулгаж, шилжүүлэн угсрах 105 005 018 (нэг зуун таван сая таван мянга арван найм) төгрөгийн ажлыг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн  1 дүгээр буудлаас Нисэхийн товчоо хүртэл шинээр барих авто замын трасст орсон “Тэс Петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах            200 000 000 (хоёр зуун сая) төгрөгийн ажлыг нийслэлийн газар чөлөөлөх нөхөн олговрын 2013 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
2. Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, захирамжийн биелэлтийг хангаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт тус тус даалгасугай.
 
 
 
 
                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ