Зөвлөх үйлчилгээний зарлал - 2

2013-04-10 00:00:00
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүргийн нутаг дэвсгэрт тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
                                
 “Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоосжилтыг бууруулж,
  шавар шалбаагийг арилгах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж 
 байгуулах ажлын зураг төсөв боловсруулах” СБД-ХААА/ ОН13-015
                                                                                       
1 дүгээр багц
1.1) 2 дугаар хороо. 26,27 дугаар байрны дундах талбайд бичил тохижилт хийх ажлын зураг төсөв боловсруулах; /900м2/
1.2) 4 дүгээр хороо. 66, 67,68 дугаар байрны дундах талбайд иж бүрэн тохижилт хийх ажлын зураг төсөв боловсруулах; /2950м2/
1.3) 5 дугаар хороо. 39 дүгээр байрны хойд талын талбайд иж бүрэн тохижилт хийх ажлын зураг төсөв боловсруулах; /3094 м2/
1.4) 17 дугаар хороо. "Хапитат төслийн хүрээнд баригдсан барилгын гадна орчинд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна хашаа бүхий тохижилт хийх ажлын зураг төсөв боловсруулах; /1991м2/
                                   
2 дугаар багц
2.1) 12 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; / 1500,0 урт метр/
2.2) 13 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; / 3466,9 урт метр/
2.3) 14 дүгээр хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; / 3545,0 урт метр/
2.4) 15 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; /4108,0 урт метр/
2.5) 16 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; /1718,0 урт метр/
2.6) 17 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах; /1070,9 урт метр/
2.7) 18 дугаар хороо. Хорооны гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгаж хайрган хучилт хийх тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах./ 3015,0 урт метр/
                                   
3 дугаар багц
 
3.1) 9 дүгээр хороо. Чингэлтэйн 19 дүгээр гудамжны харалдаа үерийн далан дээгүүр явган  зорчигчийн төмөр бетон гүүр барих ажлын зураг төсөв боловсруулах;  
3.2) 14 дүгээр хороо. Хандгайтын 30 дугаар гудамжны хажуугийн үерийн далан дээгүүр явган зорчигчийн төмөр бетон гүүр барих ажлын зураг төсөв боловсруулах.  
 
2.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-  Улсын бүртгэлийн гэрчилгээ;  /Хуулбарыг наториатаар батлуулсан байх/
-   Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл; /Хуулбарыг наториатаар батлуулсан байх/
-  Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл; /Нотлох баримтын хамт/
-  Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан; /Сүүлийн 2 жил. 2011, 2012 он/ 
-  Харилцагч татварын байгууллагын тодорхойлолт.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо,            
Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,
  Худалдан авах ажиллагааны алба, 117 тоот өрөө,
 Ахлах мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш, Утас 70107632.