Б.Бадралыг хотын Ерөнхий менежерт санал болгов

2013-04-01 00:00:00
Төрийн албаны зөвлөл хуралдаж, Ё.Гэрэлчулууныг нийслэлийн ЗДТГ-ын даргаар, Б.Бадралыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд санал хүргүүлэхээр болжээ.Мөн Б.Энхболдыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, НИТХ-ын дарга Д.Баттулгад санал хүргүүлэхээр болсон байна. Эдгээр албан тушаалд томилох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, шалгат авчээ. Эл шалгалтад найман хүн бүртгүүлснээс хоёр нь ажлын байрны шаардлагад тавьсан мэргэжил эзэмшээгүй учир хасагдсан гэнэ. Төрийн албаны зөвлөлийн хурлаар шалгалтад тэнцсэн зургаан хүнийг нөөцөд бүртгэж, гурвыг нь дээрх албан тушаалд томилуулах санал хүргүүлсэн нь энэ.
                                                                                                                                                              Б.Цэцэг